Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ковид 19-ийн халдварын тоон мэдээллээр халдварын тоо сүүүлийн үед буурч байгаа нь ажиглагдаж байна. Өнөөдрийн хувьд халдварын 992 тохиолдол илэрсэн нь сүүлийн үеийн тоон мэдээллээс халдварын тоо хамгийн бага илэрсэн байв. 

Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: "Шинжилгээний тоотой холбоотой тохиолдол бага болж байна гэсэн эргэлзээ их байна. Эргэлзэх хэрэггүй. Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа. Шаардлагагүй шинжилгээ эрс буурч байна. Орон нутаг явах, албан байгууллагууд шинжилгээ нэхдэг байсан учраас PCR их бсан үе бий. Гэхдээ тайвшрах болоогүй шүү" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

Таны сурталчилгаа