Цаг үеийн мэдээ

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана. Сайед Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус бүр 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгох шийдвэр гарлаа.

Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст Засгийн газраас даалгажээ.

 

Таны сурталчилгаа