Цаг үеийн мэдээ

“НЖҮҮДТ” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болон ерөнхий менежер А. Анхбаяр, хэлтсийн дарга Д. Цэнгүүн нар Сүхбаатар  дүүргийн ЖДҮҮДТ-ийн үйл ажиллагаа, онцлох ажлууд болон хагас жилийн тайлантай танилцаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээ болон төвийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн чиглэл зөвлөгөө, мэдээллийг өглөө. 

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв нь дүүрэгтээ зорилтод олон ажлыг амжилттай хэрэгжүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН болон иргэдийг дэмжин ажиллаж байна. 

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв “Койка” олон улсын төслийн хүрээнд хүлээн авсан мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, дүүргийн хөрөнгө оруулалтаар хүлээн авсан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, борлуулалтын цэг зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээний ажлууд нь сайшаалтай байна.

Тус ЖДҮҮ төв нь гар урлал, оёдол, мужаан, бэлэг дурсгалын үйлдвэрлэл, сэргээн засварлах, мэргэжлийн хөгжмийн зэмсэг урлал, сүлжмэл үйлдвэрлэл зэргээр түлхүү хөгжиж байна.

Таны сурталчилгаа