Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын чансаа өнөөдөр гарлаа. 6 болон 7-р саруудад чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа 5-р сарын 24-ны өдрөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, чансааг гаргасан юм. 6-р сарын 7-нд ДАШТ-2022 болон ААШТ-2023 урьдчилсан шатны "F" хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансааны илүү Киргизийн шигшээ багийг 1:0-ийн харьцаатайгаар хожсон нь гол чансаанд нөлөөлсөн бөгөөд Монгол Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192-р байрт жагсаж байсан бол өнөөдөр гаргасан чансаанд 185-р байрт бичигдлээ.
Дараагийн Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын чансаа 9-р сарын 16-нд гарах юм.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо