Паралимпын их наадамд Таеквондогийн төрлөөр өрсөлдөх паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид маань (Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа) дасгалжуулагчдын хамт олимпын наадамд өмсөх хувцас хэрэгслээ гардан авлаа. Манай тамирчид одоо Хандгайтад бэлтгэлээ базааж байгаа ба энэ сарын 28-ны өдөр Токио хот руу хүлгийн жолоо зална.
"Токио 2020" паралимпын наадам энэ сарын 24-нд албан ёсоор эхлэх бол таеквондогийн төрөл есдүгээр сарын 2-4 өдрүүдэд явагдах хуваарьтай байна.