Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Саид Моллаийн асуудлаар тайлбар өгч байна. Тэрбээр "Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллайд 60 сая, хүрэл медаль хүртсэн гурван тамирчинд 30 сая төгрөг олгохоор болсон. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар 4 тамирчинд тус бүр байр олгох асууудлын хэлэлцэж, дэмжсэн байгаа.
МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Монгол улсын гавьяат тамирчин цол, М.Уранцэцэгт Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзсэн" гэв.
Түүний хувьд одоогоор Герман улсад байгаа бөгөөд Монгол улсад ирмэгц байр, шагналыг олгох аж.