Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн 7-р сард Мексик улсад бүртгэгдсэн хуурамч эмийн сэрэмжлүүлэг мэдээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ. Тодруулбал, “Gilead” үйлдвэрт үйлдвэрлэсэн, EN2005A2-B, EN2009D7-Q цувралын дугаар бүхий “Ремдесивир-100мг/20мл” (5мг/мл) тарилгын шингэн эмийг хуурамчаар үйлдвэрлэснийг илрүүлсэн байна.

Коронавируст халдварын хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдэд хэрэглэдэг Ремдесивир тарилгын шингэн эмийн талаарх уг сэрэмжлүүлгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэ сарын 13-ны өдөр нийтэд мэдээллээ.

Таны сурталчилгаа