Цаг үеийн мэдээ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн "дөрвөн настай хүүхэд коронавирусийн халдвараар эндсэн" гэх мэдээлэлд Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр залруулга хийлээ. 

Тэрбээр: “Дөрвөн настай хүүхэд Ковид-19 өвчнөөр нас бараагүй. Нас барахад хүргэсэн үндсэн өвчин нь хавдарын нэг төрөл бөгөөд ковид бол нас барах шалтгаан болоогүй” хэмээжээ.

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамны 11 цагийн мэдээллээр нас баралт дөрөв бүртгэгдсэн ба 41-ээс дээш насны аргах хууч өвчтэй гурван иргэн коронавирус хавсарсан шинж тэмдгээр нас барсан бол үлдсэн нэгт нь архаг хууч өвчин байгаагүй.

Таны сурталчилгаа