Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 13 байр ажиллаж байна. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 860 хүн эмчлэн тусгаарлах байранд эмчлүүлж байна. Үүний 113 нь хүүхэд, 765 нь насанд хүрэгч байна.

Эмчлүүлэгсдийн биеийн байдлын хувьд:

▪️Хөнгөн - 717

▪️Хүндэвтэр – 113

▪️Хүнд – 21

▪️Маш хүнд – 4 иргэн байна. Жирэмсэн 27 эмэгтэй, сахартай 16 хүн тус тус байна.

Сүүлийн 24 цагт халдварын 280 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал: 108 PCR шинжилгээнээс 82 эерэг, 774 түргэвчилсэн шинжилгээнээс 198 эерэг хариу гарсан. 

Коронавирусийн дэгдэлтийн 2 дугаар давалгааны нийт 9787 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт ковидын шалтгаант нас баралт 1 бүртгэгдсэн. 56 настай, эрэгтэй эмчилгээний 8 дахь хоногт ковидын хүндрэлийн нэн хүнд хэлбэр, уушгины хатгалгааны хүнд хэлбэр, амьсгалын дутагдалаар нас барсан гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ. 

1720 хүн гэрээр өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна. Тэднээс биеийн байдал хүндэвтэр 6 хүн байна. Гэрээр эмчлүүлж буй иргэдийн 317 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 2408 хүн гэрээр эмчлүүлж эдгэрчээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1153 хүн гэрийн ажиглан тусгаарлалтад байна хэмээн Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Таны сурталчилгаа