Цаг үеийн мэдээ

Шинжилгээний цэг дээр амиа алдсан иргэн нь Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат 56 настай эрэгтэй байжээ. Тухайн иргэний хувьд өнгөрсөн 7-р сард уушгины хорт хавдрын 4-р шаттай гэж оношлогдсон.

Тэрээр энэ сарын 7-ны өглөө Дорнод аймагт Ковид-19-ийн шинжилгээ өгсөн байна. Улмаар шинжилгээний хариу эерэг гарч буцах замдаа цус алдан нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Эрүүл мэндийн сайдын гаргасан 468-р тушаалын дагуу тухайн иргэн ковид-19 өвчнөөс болж нас барсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа тухай Дорнод аймгийн онцгой комисс мэдээллээ. 

Таны сурталчилгаа