Цаг үеийн мэдээ

АНУ-аас хүнд хэлбэрийн өвчтөнүүдийг эмчлэх зориулалт бүхий амьсгалын аппаратын 50 хиймэл уушги хүлээлгэн өглөө. 

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУ-ын ОУХА буюу USAID) -аар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын Коронавируст халдварын (КОВИД-19) цар тахлын эсрэг хийж буй хүчин чармайлтыг дэмжих зорилгоор эмнэлгийн ажилтнуудыг сургах, амьсгалын аппаратны тохирyyлга хийх зориулалт бүхий 50 ширхэг хиймэл уушги хүлээлгэн өгөв. Эдгээр хиймэл уушги нь хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудад зориулсан АНУ-ын ОУХА-ийн эрчимт эмчилгээний сургалтад ашиглах юм.

“Бид Эрүүл мэндийн яамтай хамтран хүнд өвчтэй өвчтөнүүдэд эрчимт эмчилгээ тусламж үзүүлэх сургалтыг явуулж байна. Эдгээр уушги орлуулагчийг хүнд хэлбэрийн өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн ажилтнуудад зориулан Монгол болон Америкийн шилдэг эмч нарын хамтран боловсруулсан, АНУ-ын ОУХА-ийн хэрэгжүүлж буй эрчимт эмчилгээний талаар сургалтад хэрэглэх болно” гэж АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй хэлээд, “Монгол Улс болон АНУ-ын энэ төрлийн хамтын ажиллагаа нь манай хоёр орны Стратегийн түншлэлийн гол цэг юм” хэмээн тэрээр хэлсэн юм.

Энэхүү нэмэлт тусламж олгосноор АНУ-аас Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад нь туслах зорилгоор олгосон нийт санхүүжилтийн хэмжээ 4 сая гаруй ам.доллар (11 тэрбум төгрөг) болж байна.

АНУ бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийн хамгийн том хандивлагч орон юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд АНУ дэлхийн эрүүл мэндийн чиглэлээр 140 гаруй тэрбум ам. долларын тусламж үзүүлжээ. Үүнд КОВАКС-ын бие даасан хамгийн том хандивлагч орны хувьд уг хөтөлбөрийн санаачилгаар КОВИД-19 вакциныг 91 оронд, үүний дотор Монгол Улсад худалдаж авах, хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын ОУХА-ийн шугамаар амласан 4 тэрбум ам.долларын санхүүжилтээс 2 тэрбум ам.долларыг нь КОВАКС хөтөлбөрт оруулаад байгаа билээ.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

Таны сурталчилгаа