Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наа скоронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны газрын дарга Баярболд энэ сарын 13-наас томуугийн вакцинжуулалтыг хийж эхлэх тухай мэдээллээ.

Тэрээр: "Засгийн газраас 360600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан. 9-р сарын 13-наас томуугийн вакцинжуулалтыг хийж эхэлнэ. Өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан. Өмнөх жилүүдэд 11-р сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил 9-р сарын дундаас эхлэн хийх юм. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна. Томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь  өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд томуугийн вакцин хийнэ. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Вакцин хоорондын зай 21 хоног байна" гэлээ. 

Таны сурталчилгаа