Цаг үеийн мэдээ

Монголын хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том тэмцээн болох “Hisense” үндэсний дээд лигийн 12-р тойргийн тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.

Хөлбөмбөг сонирхогчдын удаан хүлээсэн дээд лигийн тоглолтууд 8-р сарын 1-ээс үзэгчгүйгээр зохион байгуулагдаж, Монголын хөлбөмбөгийн хорхойтнууд Hisense-ийг цэнхэр дэлгэцээрээ үзэж байгаа билээ.

Халдвар хамгааллын хатуу дэглэмийн дагуу ганц ч үзэгч ногоон талбайдаа хүрэлцэн ирж, цэнгэлдэх хүрээлэнд тоглолтуудаа үзэх боломжгүй байгаа. Гэсэн хэдий ч МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд ганцхан тоглолтын өмнө оюуны бэрхшээлтэй хоёр хүүг ногоон талбайд гаргаж, бэлэг барилаа.

Дээрх хүүхдүүд “Атлетик 220” “Хангарьд” багуудын тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд дуустал нь үзээгүй ч ногоон талбайд хөл тавьсандаа туйлын баяртай байв. МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд аутизм болон дауны синдромтой хүүхэд багачуудад хөлбөмбөг тоглох боломжийг олгож хамтран ажилладаг. Мөн Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран дэмжин ажилладаг юм.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо 

Таны сурталчилгаа