ОХУ-ын нийслэл Москва хотноо Дэлхийн армийн 58 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүчээ сорьж буй ОУХМ Т.Болортуул Армийн дэлхийн аваргын төлөө тулалдахаар шалгарчээ.
Ази тивийн аварга Т.Болортуул, мөнгө медалийн төлөөх тулаанд Беларусийн тамирчин Б.Галинатай ширүүн өрсөлдсөний эцэст 3:2-оор ялж шигшээ тулаанд үлдлээ.
Мөн Монголын эрэгтэй боксчдоос 52 кг-д Х.Энхмандах, Азербайжаны тамирчинг ялж медалийн болзол хангажээ. Энэ удаагийн армийн ДАШТ-д 36 орны 231 тамирчин 10 жинд хүч үзэж байна.
Даваа гарагт /2021.09.20/ эрэгтэй 56 кг-д Азийн тивийн аварга Х.Энх-Амар Бразилын тамирчин Габр Насчиментог, 60 кг-д О.Тулга Шри Ланка улсын тамирчин Жеванта Тисханка Бамунуг тус тус ялсан.