Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаан Токиогийн сүмогийн  Рёогокүкокүгикан ордонд боллоо. Энэхүү башёд Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Ёкозүна Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд 5 дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр Ёкозүна цолтойгоор анхны түрүүгээ хүртэж байна.

15 дахь өдрийн барилдааны дараа Ёкозүна Г.Ган-Эрдэнэтэй NHK телевизийн сэтгүүлч ярилцлаа. 

Г.Г : Бүх хүч чадлаа гаргаж хичээл зүтгэлээ дайчлан барилдлаа. 

Шинээр Ёкозүна цолтой барилдсан гэдэг утгаараа таньд сэтгэлзүйн дарамт, сэтгэл тогтворгүй байдал байсан байх. Одоо та тайвширч чадсан уу?

Г.Г: Тиймээ. Тийм зүйлийг мэдрээд сайн үр дүн гарахгүй. Тийм учраас бүхий л барилдаандаа өөрийнхөө байгаа зүйлийг шавхаж барилдъя гэж бодож байсан. Токиогийн сүмо бөхийн дэмжигчдэд хичээж байгаа дүр зургаа, зүтгэлээ харуулахыг хичээж байсан. 

Та сүүлийн барилдаанд үнэхээр гайхамшигтай барилдааныг үзүүллээ. Энэ барилдаанаа дурсвал... 

Г.Г: Дөнгөж сая хэлсэнчлэн бүх зүйлээ дайчлан баридлаа. 

Сүүлийн барилдаанд барилдахаас өмнө Мёогирюү ялагдсан. Тэр мөчид та түрүүлэх нь тодорхой болсон. Энэ үед таньд сэтгэлзүйн өөрчлөлт байв уу?

Г.Г: Башёд ирэхээс өмнө би 3 барилдсан ч яахав гэсэн бодолтой байсан. Тийм сэтгэлзүйтэй байсан. 

Таны барилдааны өмнө түрүүлэх тань тодорхой болсон. Сэтгэлзүйн өөрчлөлтгүйгээр барилдаанаа хийж чадав уу?

Г.Г: Өөрийн чадах зүйлээ гаргасан гэж бодож байна. 

Шинээр Ёкозүна цолтой барилдсан 15 өдөр ямар 15 өдөр байв?

Г.Г: Нэг их айхтар бодолгүйгээр, бодолд орохгүйгээр дэвжээн дээр гараад гол нь бүх зүйлээ хичээж дайчилж барилдъя гэж бодсон. Дэвжээн дээр хичээж байгаа хичээл зүтгэл бол сүмочдийн үүрэг гэж боддог. Тэр үүргээ биелүүлсэн гэж бодож байна. 

Өнгөрсөн башётай харьцуулахад ялгаа нь өдөр бүр дэвжээний ёслол хийж байсан?

Г.Г: Дэвжээний Ёкозүнагийн ёслолоо сайн хийсэн гэсэн итгэлгүй байна.

Та аваргын ёслолыг үнэхээр гайхамшигтай хийж байсан.

Г.Г: Баярлалаа 

Таны өвдгөнд ирж буй ачаалал ямар байна вэ?

Г.Г: Зүгээр ээ

Цаг үеийн Ёкозүна цолтонгоор таны ах гаргаж чадаагүй амжилтыг та гаргалаа 

Г.Г: Түрүүлнэ гэдэг ямар хэцүү зүйл вэ гэдгийг олон башё дээр би мэдэрч байсан. Түрүүлнэ гэдэг үнэхээр баярлууштай. Түрүүлж чадна гэдэг талархмаар ийм эрхэм хэрэг.

Та энэ жил 3 башё түрүүллээ. Энэ жилийн хамгийн олон давсан бөхөөр тодорлоо. Таны амжилтад юу нөлөөлөв?

Г.Г: Би ганцаараа энэ амжилтад хүрч чадахгүй. Оёоката болон Уками сан гээд дэвжээг дэмждэг дэмжигчид, гэр бүл, зорьж ирсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгтэйгээр энд би зогсож байна. Та бүхэнд үнэхээр талархаж байна. Дараа башёд амжилтаа ахиулна гэж бодож байна. 

Дараагийн башё Кюүшюү башё буюу энэ жилийн хамгийн сүүлийн башё болно. Ёкозүна таны хувьд дараа башёд ямар барилдааныг үзүүлэх вэ? 

Г.Г: Дэвжээн дээрх амьдрал хэзээ дуусахыг мэдэхгүй. Дэвжээн дээр гарч чадаж байгаа үедээ бүх зүйлээ дайчлан барилдъя гэсэн бодолтой байна.

Таньд дахин баяр хүргэе 

Г.Г: Баярлалаа 

 

Таны сурталчилгаа