“Будапешт-2018” ДАШТ-ий 61 кг-ын жингийн хүрэл медальт Олон Улсын Хэмжээний Мастер Түмэнбилэгийн Түвшинтулга тэгшитгэлийн барилдаанаа 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековтой хийлээ. Т.Түвшинтулга түүнийг 2018 онд дэлхийн дэвжээнээс медаль хүртэхдээ эхний даваанд ялж байсан бөгөөд энэ удаа 7:7-гоор дахин ялав. Тус барилдаанд манай бөх цаг дуусахаас 18 секундын өмнө 3:7-гоор хожигдож яваад ард нь гарч, тэндээсээ дамжиж накат эргэж 2, 2 оноо авснаар эцсийн мөчид гайхалтай ялалт авлаа.