“Токио-2020” олимпын наадмын тавдугаар байрын шагналт Олон улсын Хэмжээний Мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл 1/8 шигшээд олимпын мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Гүржийн алдарт бөх Гено Петриашвилитэй хүч үзэж 1:11-ээр ялагдав. Түүний өрсөлдөгч Гүржийн бөх шигшээд шалгарвал манай бөх маргааш дагах барилдаан хийх боломжтой.