2021 оны 12 сарын 12 ны өдөр орон нутгийн хэмжээнд анх удаа Эрдэнэт хотын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Ангиографын кабинетэд 2 үйлчлүүлэгчид судсан дотуурх оношилгооны ажилбар амжилттай хийгдлээ.
Үйлчлүүлэгч Д ,эмэгтэй зүрхний судас хатуурах эмгэг оношоор хагалгаанд орж титэм судас шалгагдаж өөрчлөлтгүй гарсан бол
Үйлчлүүлэгч О , эрэгтэй зүрхний судас хатуурах эмгэг оношоор хагалгаанд орж Бридж хам шинж /Myocardial bridge/ эмгэг оношлогдож цаашдын эмчилгээ болон хяналт бүрэн шийдэгдлээ.
Энэ сарын 11-ний өдөр ангиографын кабинетийн нээлтээ хийж үйл ажиллагааг нь эхлүүлсэн бөгөөд өчигдөр буюу /2021.12.12/-ны өдөр ийнхүү хоёр үйлчлүүлэгчид оношилгоо хийж, урьдчилан сэргийлж чадлаа.