Монгол Улсаас гадаад орнуудад зорчсон иргэдээс омикрон хувилбар бүртгэгдсэн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд оос тодрууллаа. Тэрээр: "Урьдчилсан байдлаар омикрон хувилбарын сэжигтэй тохиолдлууд гарсан. Эцсийн дүгнэлт гараагүй байна. Эхний ээлжинд 16 сорьцийг шинжилгээнд өгсөн. 100 сорьцийг давхар Япон улс руу явуулсан. Ард иргэддээ хандаж хэлэхэд Омикрон орж ирлээ гээд айж сандраад байх юм байхгүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Өнөөдрийн байдлаар 138 улсад тархсан байна. Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй явагддаг гэдэг нь батлагдаж байна. Судалгаанууд нь гарчихлаа. Дельта хувилбар уушгируу орж хатгаагаар хүндэрдэг байсан бол омикрон хувилбар амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Энэ нь яг томуу томуу төст өвчин шиг байна. Хурдан тархаж байгаа ч гэсэн харьцангуй хөнгөн хэлбэртэй томуу төст хэлбэрээр явагдаж байна гэдэг нь батлагдаж байна" гэлээ.