Цаг үеийн мэдээ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын ОМИКРОН хувилбар Монгол улсад батлагдсантай холбоотой ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг  эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр ханган нийлүүлэх байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллах чиглэл өгч, ЭМЯ-наас ханган нийлүүлэх байгууллагуудын 2021 оны төлбөрийн үлдэгдлийг нэн даруй барагдуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа талаараа мэдэгдлээ.

Таны сурталчилгаа