2021 оны 10 дугаар сарын 14 өдөр БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсан, Таньжин боомтод ачаа саатсантай холбоотой Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэл үүссэн. Энэ асуудлыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, ЗТХЯ, МИАТ ТӨХК-тай хамтран БНСУ, БНХАУлсаас 3 удаагийн тусгай үүрийн нислэгээр тасалдал үүсэх эрсдэл бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний түүхий эдийг татан авах ажлыг амжилттай зохион байгуулан ажиллаа. Тус ажлын хүрээнд 14 байгууллагын 120 тонн ачааг татан авсан ба эрүүл мэндийн салбарын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, эрсдэлийг бууруулж чадсан томоохон алхам байлаа.