Цаг үеийн мэдээ

Омикроны улмаас гэрийн тусгаарлалтад байгаа хүнд дараах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандах. Үүнд: 

1.Амьсгал давчдах, бачуурах, амьсгалын тоо олшрох, 

2.Уруул, ам хамрын гурвалжин хөхрөх,

3.Дотор муухайрах, дүйнгэтэх, тэнцвэр алдагдах, 

4.Толгой эргэх, ухаан балартах, хэт унтаа болох,

5.Их ханиалгах( хуурай болон цэртэй),

6. 3-аас дээш хоног өндөр халуурах (38 ба түүнээс дээш)

7. Захын судасны хүчилтөрөгчийн үзүүлэлт( сатураци)  94 -өөс бага болох / пульсоксиметрээр үзнэ/

8. Архаг хууч өвчин сэдрэх шинж тэмдэг  хүчтэй илрэх зэрэг болно.

Жирэмсэн эмэгтэйчүүд, архаг суурь өвчтэй болон ахмад, настан зэрэг хүндрэх эрсдэлтэй бүлгийн хүнийг гэрт нь хүнгүй байлгаж болохгүй, сайтар асрах шаардлагатай.

Эх сурвалж: Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв

Таны сурталчилгаа