Нийт гэмтлийн дотор гавал тархины гэмтэл 45% эзэлдэг бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв нь “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар гавал тархины гэмтлийн тасгийг өргөжүүлэн эрчимт эмчилгээний хэсэг, мэс заслын вакуум өрөө бүхий хэвтүүлэн эмчлэх 60 ортой тасгийг бүрэн засвар хийж ашиглалтад орууллаа.