Цаг үеийн мэдээ

Оны шилдэг уран бүтээл, бүтээлч шалгаруулах "МӨНГӨН МОД - 2021" ёслолын арга хэмжээ Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулагдаж байна. 

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээгээр бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 2020, 2021 онуудад өөрийн оюун санаа, сэтгэл, мэдрэмжээр бүтээн туурвиж буй шилдэг 12 уран бүтээлч болон 12 уран бүтээлийг тодруулж байна. 

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз, дэлгэцийн зохиолчоор “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн зохиолч С.Дулам тодорлоо.