Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Тимур Сулейменов Европын холбооны төлөөлөгчидтэй хэлэлцээр хийхээр Брюссельд айлчлах үеэрээ Европын хэвлэлүүдэд хэд хэдэн ярилцлага өгсөн байна. Тэрээр ОХУ болон Украины дайны талаар хэд хэдэн чухал мэдэгдэл хийлээ.
1. “Казахстан улс АНУ болон ЕХ-ны тавьсан Оросын эсрэг хориг арга хэмжээг тойрч гарах хэрэгсэл болохгүй. Бид хориг арга хэмжээг дагаж мөрдөх болно. Хэдийгээр бид Орос, Беларусь болон бусад улстай эдийн засгийн нэгдлийн нэгэн хэсэг боловч үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн нэг хэсэг юм. Тиймээс бид АНУ болон ЕХ-ны хоёрдогч хориг арга хэмжээг Казахстанд хэрэгжүүлэхгүй байгаасай гэж хүсэж байгаа юм"
2. “Орос улс “дайн” гэдэг үгийг хориглосон хууль гаргахаар болсон. Тэд үүнийг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэдэг. Гэвч харамсалтай нь Казахстанд бид үүнийг байгаагаар нь нэрлэдэг"
3. “Мэдээж Орос улс биднийг тэдний талд байхыг илүүтэй хүссэн. Харин Казахстан Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэлнэ. НҮБ тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Крым, Донбассын нөхцөл байдлыг ч бид хүлээн зөвшөөрч байгаагүй, одоо ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж тэрээр ярьжээ.
Эх сурвалж: Политика Страны