Цаг үеийн мэдээ

ДЭМБ болон АНУ зэрэг улс орнууд Ковид-19 цар тахлын шинж тэмдгийн урт жагсаалт гаргаж иргэдэд сэрэмжлүүлж байсан ч Их Британийн Эрүүл мэндийн газар гурван гол шинж тэмдгийг баримталсаар иржээ. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах газар халуурах, хөхүүлж ханиалгах, үнэрлэж амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөж байсан юм. 

Цар тахал эхэлснээс хойш хоёр жилийн дараа хоолой үрэвсэх, булчин өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цар тахлаар өвчилсөн гэж үзэж байна. Эдгээр шинж тэмдэг нь ханиад томуутай тун төстэй байгаа юм. Их Британийн Эрүүл мэндийн газар дээрх гурав дээр дараах есөн шинж тэмдэг илэрвэл цар тахал гэж үзэх ажээ. Үүнд:

• Амьсгал давчдах

• Ядарч сульдах

• Бие шархирах

• Толгой өвдөх

• Хамар битүүрэх

• Хоолны дуршилгүй болох

• Суулгах

• Өвчин зовиур мэдрэх зэрэг багтжээ. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа