Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Элон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Форбес сэтгүүлд бүртгэгдсэн бүх цаг үеийн хамгийн баян эрхэм боллоо. Түүний хөрөнгө Уоррен Баффетынхаас хоёр дахин, Жефф Безосынхоос 100 тэрбум ам.доллараар илүү байгаа ажээ.
Форбес сэтгүүлийн гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Элон Маскийг 300 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй болсныг тэмдэглэсэн байна. Уг жагсаалтыг Маскийн SpaceX компанийн өрсөлдөгч Blue Origin компанийн эзэн, Амазон цахим сүлжээг үүсгэн байгуулагч Жефф Безос тэргүүлж байсан юм.
Элон Маскийн хөрөнгийн хэмжээ Форбес сэтгүүл жагсаалт гаргаж эхэлснээс хойш бичигдсэн тэрбумтнууд дундаас хамгийн өндөр нь байна. 300 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэр үндэсний хөлбөмбөгийн шигшээ 32 багийг худалдаж авсан ч 190 тэрбум ам.доллар үлдэх ажээ. Мөн түүний хөрөнгө Колумб, Пакистан, Чили, Португалийн ДНБ-ээс ч илүү байна.
Эх сурвалж: CNN