Цаг үеийн мэдээ

ОХУ Украины нийслэл Киев болон Чернихив хотуудаас цэргийн хүчээ бүрэн татан гаргалаа гэж Пентагон лхагва гарагт мэдээлжээ. Москва цэргийн хүчээ Украины зүүн хэсэгт төвлөрүүлэхээр бэлдэж байгаа гэж үзсэн байна.

Америкийн Батлан хамгаалахын төлөөлөгчийн хэлснээр Оросын цэргийн хүчээ татах ажиллагаа ердөө 24 цаг үргэлжилсэн гэжээ. Өөрөөр хэлбэл тэд хэдхэн минутын дотор Киев, Чернихивийг орхин гарсан байна. 

Европ, Америкийн тагнуулуудын мэдээллээр Орос Украины зүүн бүсэд ихээхэн дэмжлэг авах магадлалтай. Тиймээс Вашингтон Украинд зэвсгийн тусламж үзүүлэх нэмэлт 100 сая ам.долларын төсвийг мягмар гарагт баталсан юм. Украины цэргийн хүчинд Донбасын бүс нутагт Оросын цэргийн хүчинтай дайтах зэвсэг нэн шаардлагатай гэж үзжээ. 

Түүнчлэн Америк 100 ширхэг Switchblade байлдааны хүчин чадалтай дроныг Украин руу илгээсэн байна. Гэвч Украины цэргүүд дунд уг дроныг ашиглаж чадах хүмүүс цөөхөн гэж мэдээлжээ. 

Оросын цэргийн хүчин Украины зүүн бүсэд төвлөрөх тухай мэдээлсний дараа иргэд чадахаараа уг бүс нутгаас дүрвэн гарч эхэлсэн байна.

Эх сурвалж: Washington Post

 

Таны сурталчилгаа