Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлууд эхэлсэн ба Цагдаагийн байгууллагатай Байгаль орчин, аялал жуулчлалын яам нягт хамтран ажиллаж байна. Нэг талд нь тарих, ургуулах гээд улсаараа хөдлөөд байдаг. Нөгөө талд нь ойгоо хамгаалах ёстой хүмүүс хулгайгаар амьдраад байж болохгүй!
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг шалгах явцад Ойн ангийн 1 дарга, Байгаль орчны хяналтын улсын 1 байцаагч нарыг холбогдох шүүхийн шатанд, Ойн ангийн 3 дарга, 3 инженер, Байгаль орчны хяналтын улсын 3 байцаагч, Сумын Засаг даргын тамгын газрын 2 дарга гэсэн нийт 13 албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангиар "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.