Цаг үеийн мэдээ

АНУ-ын хууль эрх зүйн дээд байгууллага Дээд шүүхэд анх удаа өнгөт арьст эмэгтэй сонгогдож түүхэн үйл явдал тохиолоо. АНУ-ын Сенатын танхим Ардчилсан намын гишүүн Кетанжи Браун Жэксоныг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд багтах саналыг дэмжсэн байна. 

Сенатад явуулсан санал хураалтаар 53 гишүүн дэмжиж, 47 гишүүн эсэргүүцжээ. Дээд шүүхийн есөн шүүгчийн нэг болсон 51 настай Кетанжи Жэксон АНУ-ын түүхэнд бичигдэх хатагтай болж байна. Тэрээр Дээд шүүхэд багтсан гурав дахь өнгөт арьст иргэн, анхны өнгөт арьст эмэгтэй болж байгаад Ардчилсан намын удирдах зөвлөл сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. 

Хатагтай Жэксоныг хууль шүүхийн дээд байгууллагад нэр дэвшихэд Бүгд Найрамдах намын ихэнх гишүүд эсэргүүцсэн боловч Аляск, Мэйн, Юта мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын сенатын гишүүд түүнд саналаа өгсөн байна. 

АНУ-ын Дээд шүүх есөн шүүгчээс бүрддэг ба тэд бүх насаараа сонгогддог онцлогтой. Дээд шүүхийн шүүгч Стефен Брэйер өнгөрсөн нэгдүгээр сард 83 насандаа таалал төгссөн тул түүний оронд шинэ шүүгчийг сонгох ажил эхэлсэн юм. Хатагтай Жэксон Харвардын их сургуулийг төгсөж хувийн хуулийн фирмэд ажиллаж байгаад холбооны шүүхэд томилогдож, есөн жилийн турш шүүн таслах үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагатай байна.

Эх сурвалж: Al Jazeera 

 

Таны сурталчилгаа