Цаг үеийн мэдээ

Орос Украины дайнаас үүдэлтэй тээвэрлэлтийн тасалдал, нефтийн үнийн өсөлтөөс шалтгаалсан өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт дэлхийн олон улс оронд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.

Перуд газрын тосны үнэ огцом өсөж байгаа нь бүхий л салбарт, ялангуяа иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлж  байна.

Сэтгүүлч, улс төр судлаач Херберт Мухика хэлэхдээ, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаагийн хариуцлагыг хэрэглэгчид өөрсдөө үүрч, газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн гарах нэмэлт зардлыг ч мөн өөрсдөө төлөх шаардлагатай болж байна гэв. 

Перуд дайн байхгүй ч маш тодорхойгүй асуудал их үүсэж байна. Перу дахь газрын тосны үнийг хуулийн гэрээгээр тогтоодог. Улс орон нутгийнхаа олборлолтоос гадна өөрт хэрэгтэй үлдсэн газрын тосоо олон улсын үнээр худалдаж авдаг бөгөөд олон улсын үнэ буурахад орон нутгийн төвшинд буурдаггүй гэж Мухика тайлбарлав. Тиймээс энэ нь дайн болсон эсэхээс үл хамааран газрын тосны үнийг орон нутагт өсгөхөд хүргэдэг.

Нэг ажилчин хэлэхдээ, үнийн өсөлт нь түүнийг Пуэнте Пьедрагаас Мирафлорес хотод ажиллахын тулд хоёр дахин их мөнгө төлж, үндсэн цалингаа нөхөхийн тулд өөр хэд хэдэн ажилд ороход хүргэсэн гэж хэллээ.

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа