Цаг үеийн мэдээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Эхний шатны санал хураалтаар хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч 14 хоногийн дараа буюу энэ сарын 24-ний өдөр дахин өрсөлдөж, Франц улсыг ирээдүйн таван жилд удирдах хүний нэр тодорно.

Эхний шатны санал хураалтаар Ерөнхийлөгч Эммануэль Макрон хамгийн өндөр буюу нийт сонгогчдын 27,42 хувийг авч өнгөлсөн байна. Нийт саналын 94 хувийг тоолсон дүнгээр Макроны гол өрсөлдөгч Марин Ле Пен Үндэсний жагсаал намаас нэр дэвшиж 24,16 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунаж үлджээ. 

Макрон дэмжигчдийнхээ өмнө хэлсэн үгэндээ ямар нэг алдаа гараагүй ч эцсийн шатны дүн гараагүй гэдгийг онцолсон байна. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 12 нэр дэвшигч өрсөлдсөн боловч ердөө гурав нь 10-аас дээш хувийн санал авч чаджээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа