Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн амралтын өдрүүдэд Польш улсад айлчлахаар мордсон. Тэрээр Польшид очсоныхоо дараа галт тэргээр Украины нийслэл Киевд зочилж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзсан байна. Их Британийн Ерөнхий сайд Киевт очсон зураг, бичлэг олон нийтэд цацагдах хүртэл айлчлалаа нууцалжээ.
Жонсоныг очихоос өмнө Украинд Европын комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Лейен, Польшийн Ерөнхийлөгч Андржей Дуда, Австрийн канцлер Карл Нехаммер нар очсон юм. Жонсоны айлчлалын тухай Лондон дахь Украины элчин сайдын яамнаас цахим сүлжээгээр “гэнэтийн айлчлал боллоо” хэмээн мэдээлжээ.
Ерөнхий сайд Киев хот дахь Тусгаар тогтнолын талбайгаар алхаж, Диваажингийн зуу нэртэй хөшөө дурсгалын дэргэдүүр өнгөрсөн байна. Ерөнхийлөгч Зеленьскийтэй уулзаж, тоноглосон тээврийн хэрэгслүүд, хөлөг онгоц эсэргүүцэгч пуужингууд илгээхээ амлажээ. Мөн “Украинчууд арслан мэт зориг гаргаж байгаа бөгөөд Володимир арслангийн архилалтыг харууллаа” хэмээн магтсан байна.
Өрнөдийн удирдагчид хүнд бэрх цагт Киевт зочилж байгаа нь дайны үед чухал дэмжлэг болж байна гэж Зеленьскийн гадаад бодлогын тэргүүн зөвлөх ярьжээ.
Эх сурвалж: The Guardian