Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм болон Викториа Бекхэм нарын том хүү 23 настай Брүклин Бекхэм тэрбумтны өв залгамжлагч охин 27 настай жүжигчин Никола Пельц нар өнгөрсөн амралтын өдөр хуримаа хийжээ. Тэдний хурим сүйт бүсгүйн хөрөнгө оруулагч, тэрбумтан эцэг Нелсон Пельцийн Палм Бийч дэх 103 сая ам.долларын харшид бямба гарагт болж өнгөрсөн байна.
Дэлхийн алдартнуудын хүүхдүүдийн хурим 3,5 сая ам.долларын зардалтай болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Сүйт бүсгүй Пельц Валентиногийн даашинзаар гангарсан нь Британийн Vogue сэтгүүлийн редакцийн анхаарлыг татсан байна. Хуримын гэрэл зургийг Британийн Vogue сэтгүүлийн хамт олон хариуцан ажиллажээ. Пельцийн хадам ээж Викториа Бекхэм сүйт бүсгүйн хуримын имижийг бүрдүүлэхэд тусалсан гэх цуу яриа ч гарчээ.
Харин Бекхэм болон түүний том хүү сүйт залуу Брүклин, бусад хөвгүүд болох Ромео, Круз нар Диорын дизайнер Ким Жонсын урласан хослолуудаар гангарсан байна. Дэвид ууган хүүгийнхээ хуримын ёслол дээр таван минутын турш сэтгэл хөдөлгөм үг хэлж, нулимс унагажээ.
Эх сурвалж: CNN, Daily Mail