Цаг үеийн мэдээ

Европын Холбоо аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй гэж үзэн Оросын нислэгийн 21 компанийг хар жагсаалтад оруулсан байна. Ингэснээр хар жагсаалтад орсон нислэгийн компаниуд ЕХ-ны эзэмшлийн агаарын орон зайд нэвтрэх эрхгүй болж байна. Ойролцоогоор сарын өмнөд ЕХ-ны эрх баригчид Оросын далбаатай нисэх онгоцуудыг агаарын хилээрээ нэвтрэхийг хориглосон юм. Шинээр танилцуулсан хар жагсаалтад дараах 21 компани багтжээ. Үүнд:

• Аерофлот

• Икар 

• Алроса

• Aврора

• Авиастарту

• Ираеро

• Ижавиа

• Нордстар

• Норд винд

• Победа

• Россия

• Русжет

• Руслин

• Сибериа

• Скол

• Смартавиа

• Урал

• Утар

• УВТ Аеро

• Якутиа

• Ямал

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа