Цаг үеийн мэдээ

Египет улсад олон улсын жуулчдыг тээвэрлэж байсан автобус ачааны машинтай мөргөлдөж, 10 жуулчин амиа алдсан байна. Египетийн дотоодын таван жуулчин, Францаас ирсэн дөрөв, Бельгиэс ирсэн нэг жуулчин амиа алджээ.

Нил мөрний сав дахь Эсна сүмүүд рүү явж байсан автобус Луксор хотоос урагш 55 км-т лхагва гарагийн өглөө осолдсон байна. Ослын үеэр яс нь хугарч бэртэл гэмтэл авсан Францын найм, Бельгийн зургаан жуулчин эмнэлэгт хүргэгджээ. 

Ачааны машинтай мөргөлдсөний дараа автобус шатаж, дотроос нь жуулчдыг гаргасан байна. Нэг хүн автобусан дотор амиа алджээ. Уг автобус Кайр хотод төвтэй Миср Трэвел жуулчны компанийнх байжээ. Энэ ослоос тав хоногийн өмнө Улаан тэнгисийн ойролцоо төв зам дээр автобус осолдож Польшоос ирсэн хоёр жуулчин амиа алдсан юм. 

Египет улсад авто замын аюулгүй байдлыг бүрэн сахиулаагүй, эвдрэл гэмтэл ихтэй учраас осол аваар гарах нь түгээмэл байдаг. 2020 онд тус улсад авто замын ослоор 7,000 хүн амь эрсэджээ. 

Эх сурвалж: Al Jazeera

 

Таны сурталчилгаа