Армени улс Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөх горимд шилжлээ гэж тус улсын Эдийн засгийн сайд Вахан Керобян мэдэгдлээ. Ингэснээр байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөх шийдвэр гаргасан хамгийн эхний улс боллоо.
Арменийн Эдийн засгийн яамны сайд: “Тогтсон үнэ нь доллар боловч төлбөр рублиэр төлөгдөнө. Миний мэдэж байгаагаар сүүлийн хэдэн төлбөр зохих ханшаараа рублиэр хийгдсэн" гэж тэрээр хэлжээ.
"Газпром"-ын төлөөлөгч Сергей Куприянов "Еревантай байгуулсан гэрээ нь "хэдэн жилийн турш шатахууны төлбөрийг рублиэр төлөх боломжийг олгосон бөгөөд одоо ч энэ боломжийг ашиглаж байна" гэж батлав. Гэрээний дагуу Армен улс нэг мянган куб метр хийг 165 ам.доллараар авдаг. "Газпром" бол Арменид байгалийн хий нийлүүлдэг цорын ганц компани бөгөөд үүнийг цааш хэрэглэгчдэд борлуулдаг.
Өмнө нь Эдийн засгийн сайд Вахан Керобян хийг рублиэр худалдаж авах нь Арменийн хувьд эерэг үйл явдал гэж мэдэгдсэн. “Хэрвээ бид рублиэр үнээ тогтоовол маш том амжилт болно, учир нь манай экспортлогчид рублийн ирээдүйн ханшид итгэлгүй байгаа учраас экспортоо орос рублиэр үнэлэхэд дургүйцсэн асуудал тулгараад байна. Хэрэв бид хийн үнээ рублиэр тогтоон тохирч чадвал энэ нь эргээд манай экспортлогчдод рублийн ханшийг тогтворжуулах боломжийг олгоно" гэж сайд хэлэв.
Эх сурвалж: Настоящее время