Дэлхийн алдартай хосуудын нэг байсан Холливудын жүжигчин Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Виржиниа мужийн Фэйрфакс хотод эхэлсэн. Шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд мягмар гарагт жүжигчин Жонни Депп шүүх танхимд мэдүүлэг өгчээ.
Амбер Херд Жонни Депптэй хамт амьдарч байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нүүр лүү нь утас шидсэний улмаас гэмтэл авсан тухай Вашингтон Пост сонинд ярилцлага өгсөн. Уг ярилцлага гарсны дараа Жонни Депп өөрийнх нь нэр хүндэд халдаж гүтгэсэн тул хуучин эхнэрээсээ 50 сая ам.доллар нэхэмжлээд байгаа юм. Амбер Херд түүнийг худалч гэж гүтгэсэн тул хариу зарга үүсгэж 100 сая ам.доллар нэхэмжилжээ.
Жонни Депп гурван цаг үргэлжилсэн гэрчийн мэдүүлгийн үеэр “миний гол зорилго бол үнэн. Би хэзээ ч хатагтай Хердэд гар хүрч байгаагүй. Амьдралд нэг ч эмэгтэйг зодож байгаагүй” хэмээн ярьжээ. Мөн жил хагасын дотор Амбер Херд огт өөр хүн болж өөрчлөгдсөн тухай хэлсэн байна.
Тэд 2009 онд танилцаж, 2015 онд гэрлэсэн ч удалгүй буюу 2017 онд гэрлэлтээ цуцлуулж байсан юм.
Эх сурвалж: CNN