Цаг үеийн мэдээ

Украины зүүн бүсийн Луганск мужийн захирагч Сергей Хайдайгийн мэдээлснээр Билохоривка хотод иргэдийн хоргодож байсан сургуулийн барилга Оросын талын бөмбөгдөлтөд өртсөн байна. Уг барилгад 90 орчим хүн хоргодож байсан ч 30 нь аврагдаж, үлдсэн 60 орчим хүн амиа алдсан гэжээ.

Хайдайн мэдээллийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский бататгасан байна. Луганс мужийн захирагч бөмбөгийг Оросын нисэх онгоц унагасан гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Луганскад Оросын цэргүүд болон салан тусгаарлагчид Засгийн газрын хүчнийг буулгаж авахаар тэмцэлдсээр байна. Тус мужийн ихэнх хэсгийг Оросын дэмжлэгтэй салан тусгаарлах үзэлтнүүд өнгөрсөн найман жилийн хугацаанд хяналтандаа аваад байгаа юм. 

Украины хэвлэлүүдэд бичсэнээр Билохоривка хотод өнгөрсөн долоо хоногт ширүүн мөргөлдөөн гарсан. Оросын онгоц бөмбөг хаясны дараа сургуулийн барилга галд автаж гал сөнөөгчид гурван цагийн турш ажиллажээ. Мөргөлдөөний халуун цэг болсон тул Билохоривкагийн бараг бүх сургуулиудыг хоргодох байраар ашиглаж байна гэсэн мэдээлэл байна. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа