Цаг үеийн мэдээ

Тавдугаар сарын 9-нд Варшав дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд цэцэг өргөх ёслолын үеэр Польш улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Андреев руу халдаж улаан шингэн зүйл цацжээ.  Цэцэг өргөх ёслолд Украины далбаатай барьсан хүмүүс ирж, Оросын дипломатчдыг бүсэлж, "Фашистууд" хэмээн хашхиралдан түүний замыг хааж, дипломатууд руу ууттай улаан шингэн шидсэн байна. Дараа нь тодруулснаар уутанд чихэрлэг сироп байсан гэжээ.

Андреев болон түүний эхнэрийг дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийг дурсгалын газарт оруулаагүй тул тэд цэцэг өргөж чадаагүй байна. Хэрэг гарсны дараа дипломатууд цагдаа нарын тусламжтайгаар дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгээс гарахаас өөр аргагүйд хүрсэн байна. 

ОХУ-ын гадаад харилцааны яас Польшийн талд эсэргүүцлээ илэрхийлж, "ямар ч төрлийн өдөөн хатгалгаас бүрэн аюулгүй байдлыг хангаж, цэцэг өргөх ёслолыг нэн даруй зохион байгуулахыг" шаарджээ.

Мөн 5-р сарын 9-нд Оросын дипломат төлөөлөгчийн газар "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.  Гэвч Польшийн Гадаад хэргийн яам Оросын Украин дахь цэргийн ажиллагаатай холбоотой хэмээн эдгээр арга хэмжээг явуулахгүй байхыг зөвлөжээ. 

Эх сурвалж: gazeta. ru

Таны сурталчилгаа