Цаг үеийн мэдээ

АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Эврил Хайнес Украины дайн санаснаас урт удаан хугацаанд үргэлжилж болзошгүй ба ОХУ дайнд ялахын тулд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаагаа мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд ялагдал хүлээвэл түүний дэглэм нуран унах аюултай тул ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах шаардлагатай болох аж. Сенатад хийсэн хэвлэлийн бага хурал дээр дэлхий дахинд аюул учирч болзошгүй гэж Үндэсний тагнуулын албаны анхны эмэгтэй дарга Хайнес анхааруулсан байна.

Оросын цэргийн хүчин Украины зүүн болон өмнөд бүсэд дайралтаа үргэлжлүүлсээр байгаа юм. Өнөөдөр авсан мэдээллээр Украины Одесо боомт руу пуужин харвасан байна. Ойролцоогоор гурван сарын өмнө эхэлсэн дайнд 3,381 энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ тооцсон ч бодит байдал дээр илүү олон хүн амь эрсэдсэн байх магадлалтай. АНУ Украинд дэмжлэг үзүүлсээр байгаа тул Орос цөмийн зэвсгээр АНУ-д аюул занал учруулж болзошгүй гэдгийг тагнуулын албаныхан анхаарууллаа.

Путин өмнө мэдэгдэхдээ Орос улс болон түүний улс төрийн бүтцэд бодитоор заналхийлэх хүртэл цөмийн зэвсэг ашиглахгүй гэдгээ хэлж байсан юм. Хайнесын үзэж буйгаар Путиний хэлж байсан бодит заналхийлэл нь Украины дайнд ялагдал хүлээх учраас дэлхийн нийт сэрэмжтэй байх нь зүйтэй гэлээ.

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа