Цаг үеийн мэдээ

Оросын цэргүүд Украин руу дайрсны дараа Скандиновын Финлянд, Швед улсууд НАТО цэргийн эвсэлд нэгдэх шийдвэр гаргаж, хүсэлтээ илгээгээд байна. НАТО-ын гишүүн гол орнуудын нэг Турк Финлянд болон Швед улсуудыг элсүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Туркийн Ерөнхийлөгч Режед Тайип Эрдоган Финлянд, Шведийн элч төлөөлөгчид ирж өөрсдийг нь элсүүлэх зөвшөөрөл авахыг ятгахаа болино уу, бид эсэргүүцсэн байр сууриндаа бат зогссоор байх болно гэж мэдэгджээ. Финлянд болон Швед улсуудын Гадаад хэргийн сайд нар Туркийн Гадаад хэргийн сайдтай уулзалт хэлэлцээр хийсэн байна.

Эрдоганы зүгээс улсынх нь эсрэг хориг арга хэмжээ баталсан улс орнууд аюулгүй байдлаа хамгаалуулахын тулд НАТО-д элсэх хүсэлт гаргасанд ихээхэн бухимдаж байгаа юм. Мөн Скандиновын орнууд Турк дэх исламын хэт даврагсдын орогнох үүр болох гэж байна хэмээн Ерөнхийлөгч Анкарад болсон хэвлэлийн хурал дээр эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Швед улсын Засгийн газар НАТО-д элссэнээр улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах хүчтэй болох ба үүний хариуд НАТО-д ч мөн ашигтай тал үүснэ гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын зүгээс Финлянд, Швед улсуудаар НАТО хүрээгээ тэлэх гэж буйг шүүмжилсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Таны сурталчилгаа