АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногийн пүрэв гарагт Ази тивд албан айлчлал эхлүүлэх гэж байна. Түүний айлчлалын үеэр Умард Солонгос улс тив алгасах хүчин чадалтай холын зайн пуужин туршихаар бэлдэж байж болзошгүй гэж АНУ-ын тагнуулын албаны эх сурвалж мэдээлжээ.
Умард Солонгосын нийслэл Пхеньяны ойролцоох пуужин харвах байршилд хөдөлгөөн ажиглагдсаныг хиймэл дагуулын ажиглалтын төвөөс сэрэмжлүүлсэн байна. Америкийн Ерөнхийлөгч Өмнөд Солонгос улсаас айлчлалаа эхлүүлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ён Сук Ёлтой уулзана. Долоо хоногийн сүүлээр Япон руу нисэж, Япон, Австрали, Энэтхэгийн удирдагчидтай уулзалт хийхээр төлөвлөжээ.
Умард Солонгос энэ жил 10 гаруй удаа баллистик пуужин туршсан бөгөөд Пхеньян ойрын таван жилд газар доорх цөмийн пуужингийн анхны туршилтаа хийж болзошгүй гэж Вашингтон таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС