Их Британийн Парламентын танхимд суудаг Консерватив намын гишүүн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт сэжигтнээр дуудагдаж, баривчлагдсан тухай мэдээлжээ. Лондоны цагдаагийн газар Парламентын гишүүнийг 2002-2009 оны хооронд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзэн саатуулаад байгааг мэдэгдсэн ч нэрийг нь олон нийтэд зарлахаас татгалзсан байна.
Хэргийн мөрдөх шалгах ажил явагдаж байгаа үед уг гишүүн хуралдаанд оролцохгүй гэж Консерватив намаас мэдэгджээ. Цагдаагийн газарт уг этгээдийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй мэдээлэл 2020 оны нэгдүгээр сард ирсэн байна. Түүнд холбоотой хэргүүд Лондонд үйлдэгджээ.
Эх сурвалж: ВВС