Цаг үеийн мэдээ

Каннын олон улсын кино наадмын нээлтийн ёслол дээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн видео холбоогоор үг хэллээ.  The Guardian сонины иш татсанаар Зеленский арав орчим минут үргэлжилсэн илтгэлдээ Фрэнсис Форд Копполагийн Вьетнамын дайны тухай "Апокалипсис" кино, Чарли Чаплины "Агуу дарангуйлагч" киног дурдаж, дайн ба дарангуйллын дүр төрхийг дэлгэцэн дээр болон Украины одоогоор тулгарч буй дүр төрхтэй адилтган харьцуулжээ. “Бид тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцлээ үргэлжлүүлэхээс өөр сонголт байхгүй” гэж Зеленский хэлжээ. Мөн  “Дарангуйлагч ялагдана гэдэгт итгэлтэй байна. Бид энэ дайнд ялах болно. Украины мандтугай!" гэж  тэрээр хэлжээ.

Каннын олон улсын кино наадам 2022 оны тавдугаар сарын 17-28-ны хооронд болж өнгөрнө. Гол уралдаанд Оросын найруулагч Кирилл Серебренниковын "Чайковскийн эхнэр" кино оролцож байна.  Тусгай үзүүлбэрийн хүрээнд Украины найруулагч Сергей Лозницагийн "Сүйрлийн байгалийн түүх" киног толилуулах бөгөөд "Онцгой харц" болон "Алтан камер" шагналын төлөө Украины найруулагч Максим Наконечный “Эрвэйхэйн харц”киногоор өрсөлдөх юм.

Мөн Мариупольд зураг авалтын үеэр нас барсан Литвийн баримтат кино найруулагч Мантас Кведаравичюсийн "Мариуполис 2" киног үзүүлэх юм байна.

Эх сурвалж: Медуза