Цаг үеийн мэдээ

АШУҮИС нь дотоодод ажиллаж буй эмч мэргэжилтний 90 гаруй хувийг 80 жилийн хугацаанд бэлтгэжээ. Тус сургууль нь 39 чиглэлээр 58 мянга гаруй эрүүл мэндийн салбарын эмч сувилагч бэлтгэн гаргаад байна. АШУҮИС-ийн төгсөгч нь олон улсад мэргэжлээрээ шууд ажиллах нөхцөл боломж бүрдлээ. Дотоодод магадлан итгэмжлэгдэж байсан тус сургууль Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурыг бүрэн хангасан байна.

Ингэснээр тус сургуульд гадаадын өндөр хөгжилтэй орны иргэд суралцах боломж бүрдлээ. Тус Сургууль олон улсад магадлагдсанаар сурч төгсөөд улс орондоо очоод лизенцээ өгөөд ажиллах хөдөлмөрлөх боломж гадаад болон манай улсын оюутнуудын хувьд бүрдэж байна. Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй 7 орны 20 гаруй суралцагч АШУҮИС-д эрүүл мэндийн чиглэлээр элсэн суралцаж байна. Өнөөдрийн байдлаар АШУҮИС нийт 160 гаруй олон улсын оюутныг сургаж зарим нь төгссөн байгаа юм. Олон улсын оюутнуудыг суралцаж буй анги нь бүх хичээл, хөтөлбөр сургалтаа гадаад хэл дээр явуулдаг байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус сургуульд ажиллахдаа эрүүл мэндийн бодлогоо боловсролын салбартайгаа уялдуулан салбарын хүний нөөцийн  бодлогыг анхаарах болно. Энэ хүрээнд төгсөлтийн дараах сургалтыг 3 жил болгох тал дээр сургууль ажиллаж буй нь сайн хэрэг. Энэ хүрээнд эмч сувилагчийн харьцааг тэнцвэржүүлж олон улсын түвшинд хүргэхэд яамны бодлого чиглэх болно. Үүнд АШУҮИС-ийн оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

АШУҮИС-ийн сургалтын бодлого нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, цаашид өндөр хөгжилтэй орноос олон оюутан ирж суралцах нь монголын эмч, оюутнуудад томоохон туршлага хуримтлуулах үүд хаалга нээгдэнэ гэж сургуулийн удирдлага үзэж байна.

 

Таны сурталчилгаа