Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лиг /2022-2023 улирал/ пүрэв гарагт UG ARENA-д нээлтээ хийх бөгөөд энэ удаа шинэ өнгө төрх, шинэ менежменттэй явагдах юм байна.
Үндэсний дээд лигт Хүлэгүүд, Erdenet Miners, Алтан Дорнодын Дайчид, Тэнүүн Өлзий Металл, М Гарьд, Миг даатгалын Завхан Бродерс, IHC APES, Налайх Бизон, ШУТИС Шаркс, Баянгол Харцага гэсэн багууд өрсөлдөх юм.
Түүнчлэн олон жил завсардаад байсан эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд анхаарч Erdenet Miners, М Гарьд, Улаанбаатар Амазонс, Ховд Чандмань, ОТИС Шилүүснүүд, Хил Хамгаалахын Аравт гэсэн эмэгтэйчүүдийн 6 баг ур чадвараа сорихоор болжээ.