Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр 

АН-ын дарга С.ЭРДЭНЭ: "Өнөөдөр УИХ-д үйл ажиллагаа явуулж байгаа АН-ын бүлэг гэх байгууллага эрх баригчдын тоглоомын бүлэг гэдгийг онцолж хэлмээр байна.

"Өнөөдөр Монгол Улсад хууль хэрэгжихгүй байна. Цаасан дээр хууль байна. Амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тиймээс АН Монгол Улсад үүрлээд байгаа хулгай, луйвар, булхайтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг он гаргаад сэтгүүлчдэд хүргүүлнэ. Өчигдөр АН-аас Зөвлөлдөх зөвлөл гэхийг байгуулсан мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа. Ямар нэг ийм шийдвэр гараагүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр УИХ-д үйл ажиллагаа явуулж байгаа АН-ын бүлэг гэх байгууллага эрх баригчдын тоглоомын бүлэг гэдгийг онцолж хэлмээр байна. АН-ын нэр дээр сонгогдож гарч ирсэн хүмүүсийн дэмжлэгтэйгээр, луйврын аргаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. УИХ-д АН-ын бүлгийг хоёр байгаа мэтээр зарлаж, хууль зөрчиж байгаа нь байж боломжгүй үйлдэл. Бид зөвшлийн, эрсдэлийн гэх мэт нэртэй ажлын хэсэг, бүлэг байгуулаагүй. Манай намд байхгүй хүнийг хүртэл зөвлөх зэргээр оруулсан байна лээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга өнөөдөр АН-ын гишүүн биш" гэлээ. 

Таны сурталчилгаа