"Эрдэнэс Монгол" ХК-ийн 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр: "Монгол Улсын төрд бүх шатаар дамжиж жилдээ давхардсан тоогоор 1.1 сая орчим гомдол санал хүсэлт ирдэг. Эдгээрийг өнөөдрийг байдлаар шийдвэрлэхдээ хариулт өгсөн өгөөгүй гэдэг байдлаар дүгнэж явж ирсэн бол цаашид ард иргэдийнхээ гаргасан санал хүсэлтэд өгсөн хариуны чанарын үзүүлэлтийг харгалзан үздэг болно. Мөн байгууллагуудын үр дүнд бодит үнэлэлт дүгнэлт өгдөг болно.
Монголын Хөрөнгийн Биржийн 34 хувийг олон нийтийн хяналтад шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн ба амжилттай явагдаж байна. Иргэд, зарим ААН-үүдийн зүгээс тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Хөрөнгийн бирж 30 гаруй жилийн дараа либералчлах үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж чадлаа. Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа цаашид идэвхтэй явж чадсанаар Монголын төрийн өмчүүдийг олон нийтийн хяналтад аваачих үйл ажиллагаа ганц төрийн зохион байгуулалтаар бус олон нийтийн хяналтад шилжсэн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар зохион байгуулагдахаар болж байгаа. Монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байх юм. Цалинг 4 үе шаттай олгоно. Нэг ажлын байранд тав хүртэлх хүнийг хамруулна.
Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг
Менежер- 6.5-8.5 сая төгрөг
ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан" гэв.