Цаг үеийн мэдээ

Боомт хариуцсан сайд, Барилга хот байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайдын томилгооны асуудлыг МАН-ын УЗ-өөр хэлэлцсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. 

Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилох асуудал яригдаад байгаа юм. 

Уг асуудалтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр: 

Миний хувьд Төсвийн байнгын хорооны даргын ажлыг аваад удаагүй байгаа. Төсвийн хүрээнд сахилга батыг сайжруулах, хариуцлагын асуудлыг чангатгах зайлшгүй шаардлага байна. Энэ хүрээнд төсвийн байнгын хорооноос төсвийн реформ, шинэчлэлийн ажлыг эхлүүлж 10 гаруй хуулийн төслийг өргөн барьж байгаа. Цаашид хийж хэрэгжүүлэх ажил их бий. Тиймээс намын даргын зүгээс сайдаар ажиллах тухай саналаас ТАТГАЛЗСАН гэв. 

 

Таны сурталчилгаа